Хилэнцын орд Энэ ордныхон маш зоригтой хичээл зүтгэлтэй, хөдөлмөрч тэд зорьсон зорилгодоо заавал хүрдэг. Тэд мөнгийг маш зөв зарцуулдаг, тэд мөнгөнд үнэхээр дуртай тэд нэг л хичээгээд зүтгэвэл амжилтанд хүрч маш их мөнгөтэй болж чадах хүмүүс. Тэдний нэг зуршил бол тэд мөнгө хурааж хадгаламж үүсгэх дуртай энэ нь тэднийг сайхан амьдруулах болно.

Матрын орд Энэ ордныхон бол ажиллаж хөдөлмөрлөж хийж бүтээхийн төлөө төрсөн хүмүүс юм. Матрын ордныхон сайн сайхан аз жаргалтай амьдрахын тулд бүхнийг хийдэг. Тэд мөнгөө маш нарийн зарцуулдаг хэрэггүй зүйлд дэмий мөнгө үрдэггүй.

Энэ ордныхон ирээдүйд сайхан амьдрахын тулд мөнгө нас ахих тусам мөнгө ихээр хадгалж цуглуулдаг. Тэд мөнгөө банкинд хадгалах эсвэл хувийн бизнест зарцуулах хандлагатай байдаг, тэдний энэ зан чанар нь тэднийг хөгширсөнч гэсэн баян цатгалан сайхан амьдруулах болно.

Охины орд Тэд бүгдийг маш нарийн тооцоолдог бөгөөд ямар үед хэрхэн мөнгө олох вэ эсвэл яаж зарцуулахаа маш сайн мэддэг . Тийм болохоор энэ ордныхон бизнес эрхлэвэл ажилтанд хүрч мөнгө төгрөгийг өөртөө маш ихээр татаж чадна.

Тэдний нэг давуу тал бол тэд бага мөнгө байсан ч байнга хуримтлуулж хадгалж байдаг тэд мөнгний үнэ цэнэ цаг хугацаа өнгөрөх тусам унаж байдгийг мэддэг учраас ирээдүйд үнэ цэнэ нь өсөх зүйлд мөнгөө оруулаж хадгалдаг. Тэд мөнгөө хэрхэн яаж өсгөж, үржүүлэх вэ гэдгийг гайхалтайгаар тооцоолдог. Охины ордныхон нас ахих тусам мөнгө маш их хэрэг болно гэдгийг мэддэг учраас залуу байхдаа мөнгө хурааж хуримтлуулдаг.

Мэлхийн орд Тэд бол тийм ч үрэлгэн бас тийм ч их хадгаламж үүсгээд байдаг хүмүүс биш, тэд мөнгө хэрэнтэй үед ханаас ч юм мөнгө гаргаал ирдэг тийм л хүмүүс. Энэ ордныхон хөгшрөөд ирхээрэй хадгаламж нээлгэж хуримтлалтай болох талаар боддог эсвэл баяжиж их мөнгтэй болсон хойноо энэ талаар боддог.

Тэд мөнгөнд маш их дуртай энэ нь хууль бус аргаар мөнгө олно гэсэн үг биш мэлхийн ордныхон мөнгийг үргэлж зөв замаар явж олдог. Энэ ордныхонд байнга мөнгөний хэрэгцээ гардаг бөгөөд хэрэгцээгээ хангахын тулд өдөр болон шөнийн цагаар нэмэлт ажил хийх үе ч гардаг.

LEAVE A REPLY