Мэлхийн орд  Энэ ордныхон юуны түрүүнд үр хүүхдүүддээ анхаарал халамж тавина, дараа нь ач нартаа, сүүлд нь гуч нартаа цаг заваа зориулна. Үр хүүхдүүдэд нь тэдний сургааль,сургамж оюун ухаан маш хэрэгтэй. Мэлхийн ордныхан цаг тутамд өөрийгөө илүү их хөгжүүлж,өөртөө анхаарлаа өндөр хандуулж авьяас чадвараа хадгалж үлдэхийг хүсдэг хүмүүс юм. Эдгээр байгалиас заяасан сэтгэл татам байдал нь тэдний дотоод ертөнцийг үргэлж залуухан хэвээр нь байлгадаг.

Ихрийн орд Энэ ордныхныг Буд гараг ивээлдээ багтаадаг ба энэ нь тэдэнд олон зүйлийг бэлэг болгож өгсөн гэсэн үг: эд хөрөнгө, оюун ухаан болон сонирхол. Ихрийн ордныхон бага балчир наснаасаа эхлэн амьдралыг хайрладаг ба хожим хойно энэ хайрынхаа хариуг хүртдэг байна. Энэ ордод төрсөн хүмүүс эцсийн амьсгалаа хураах хүртлээ зүрх сэтгэлээрээ залуухан хэвээрээ байх болно гэдэгт та итгээрэй.

Арслангийн орд Энэ ордны хүмүүсийг биширч, тэдэнд талархаж мөн өхөөрдөхгүй байхын аргагүй билээ. Тэд бусдыг гайхшруулдаг хүмүүс ба нас ахисан ч гэсэн энэ зангаа гээдэггүйн саашаалтай хэрэг . Хэдий тийм ч гэлээ бусад хүмүүсийг ялахын тулд хоёр алхамын урд байх ёстой. Түүнчлэн арслангууд өөрийгөө хөгжүүлэх тал дээр үргэлжлүүлэн анхаарч, дан ганц гадаад төрхөндөө ач холбогдол өгөлгүй, дотоод ертөнцдөө өндөр анхаарал хандуулах хэрэгтэй. Тэд үргэлж шинэ зүйл сурч мэдэх ба цаг хугацааг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэхээ сайн мэддэг хүмүүс. Тийм ч учраас залуучууд нас ахисан арслангуудад дуртай байдаг байна.

Охины орд   Буд гараг нь охины ордыг ивээлдээ багтаадаг, гэхдээ бага зэрэг ялгаатай байдаг. Энэ зурхайн орд гараг ертөнцөөс сайхан гадаад төрхтэй байхаар заяагдсан хүмүүс. Охины ордод төрсөн хүмүүс залуу төрх, гоо сайхан болон эрүүл мэндээ хэвээр нь хадгалж үлдэхийн тулд асар их энерги зарцуулдаг байна. Тэд дотор хүнээ сонсож, оюун ухаанаа цэгцэлж байхыг эрхэмлэдэг өндөр мэдрэмжтэй хүмүүс.

LEAVE A REPLY