Хийлч Дээгийгийн 40 жилийн дараа төрсөн ааваа олсон гайхалтай түүх.

Хийлч Дээгийгийн 40 жилийн дараа төрсөн ааваа олсон гайхалтай түүх.

0
14

Хийлч Дээгий:Аавтайгаа би хэзээ ч хамт байгаагүй аав минь болохоор засаг төрийн нилээн өндөр албан тушаалтай акдемич боловсролтой мундаг хүн байсан тэр хүнтэй аавийн охин гэж хэлүүлэх амьдралын цаг хугацааг би хамт туулаагүй 40 насны ой дээр би аавынхаа талын бүх ах дүүстэй ахан дүүс болсон бүгдээрээ намайг мэдсэн яагаад гэвэл. Би хожуу учирсан хайрынх нь үр шим нь юм байнлээ.

Дундговь аймгийн хүн гэж мэдээд нутаг усанд нь их зальбирдаг Монгол хүн чинь бөөгөөр явдаггүй хүн гэж байхгүйшдээ. Авьяас билгийн ундрага нь аавын талд байдаг юм байна гэж дээр үед хэлж байсан хүн чинь сүсгэлдэг байхгүй юу. Удмын хар гэдэг дээ мундаг хүний хүүхэд мундаг л байдаг. Хулгайч хүний хүүхэд хулгайч л байдаг гэдэг шиг би сайхан генд нь баярладаг.

Жил билүү хоёр жилийн өмнө 3 ах 3 эгчтэй болсон аавын талын ах дүү нар гараад ирсэн тэд нар маань намайг өлгийдөж аваад тэд нартаа би чинь өлгийдүүлээд тэр хүний 100 насны ойг хийгээд тэр ойны хүрээнд иргэн Дэлгэрцэцгийг илрүүлсэн байдаг байхгүй юу.

Тэрийг нь болохоор шинжлэх ухааны акдемын хэвлэх үйлдвэрийн бүхий л албан хаагчид бүгдээрээ нуучихсан тэр хүний хүүхэд гэдгийг нуучихсан хэн нь ч хэлээгүй байж байгаад яг 100 насных нь ойгоор, тэр хүн өнгөрөөд 30 жилийн дараа яг үнэндээ энэ хүн чинь энэ хүний хүүхэд юмаа гэдгийг хамт олоноороо гаргаж ирсэн 1986 1987 онд натротоор батлуулцан бүх бичиг баримтыг гаргаж ирээд тэгээд би чинь ингээд албан ёсоор ах эгч нартайгаа учиран золгосон байдаг.

40 наснаас өмнө аав гэхээр хоосон сандал шиг мэдрэмж төрдөг байсан. Аавынхаа төрлийн 3 ах 3 эгчтэй уулзаад эдгэрсэн явдал байдаг үүнийг би ямар ч нэвтрүүлэгт орохдоо ярьж байгаагүй. Тэрнээс хойш хүн нэг бүтэн болдог мэдрэмж орж ирдэг юм байнлээ.

Энийг үзэж байгаа тэр хүмүүс элэг бүтэн байвал аавын ээжийн хайрыг хоёуланг нь мэдрээд өссөн хүн байвал хүртэх ёстойгоо хүртсэн гэж хэлнэ. Хэрвээ аав ээжийн аль нэг нь байгаагүй бол энийг та битгий байх л ёстой асуудал гэж битгий үзээрэй. Заавалчгүй энэ дээрээ ажилаарай хүний далд ухамсарт заавалчгүй нэг юм сууцан байдаг юм байнлээ.

Энийгээ өөрөө өөртөөгөө ярьж ойлголцоод, хүний амжилттай явах нөхцөл нь юун дээр бүрддэг вэ гэхлээр аавын эхлэл ээжийн эхлэл хоёрыг хоёуланг нь зэрэг хүлээн зөвшөөрөөд хоёулантай нь учраа олсон цагт энэ хүн өнөөдөр жинхнээсээ амжилттай явах аз жаргалыг мэдрэх нөхцөл нь бүрддэг юм байнлээ гэдгийг би өөрөө туулсан хүн байхгүй юу.

Багадаа миний аав намайг тоогоогүй юм байна гэж боддог байсан, логикоор бодоод үзэхээр хэзээ ч тийм биш байгаа байхгүй юу үнэхээр л ухамсартай оюуны бядтай хамт олон, ард түмэндээ үнэлэгдсэн хүн бол нэг хүүхэд хийчээд энэ ёстой биш гээд бодож байх хүн хэзээ ч байхгүй байхгүй юу, тэр хүн хичнээн их дотроо шаналаа бол хичнээн их би энэ охинтойгоо хамт байж чадсангүй гэж бодоо бол гэж хүн 40 хүрээд ирэхээрээ ойлгодог болдог юм байна.

NO COMMENTS

LEAVE A REPLY