Жинлүүрийн орд болон Ихэрийн орд Энэ 2 ордны хүмүүс жижиг зүйлсийг хүртэл хоорондоо хуваалцдаг. Жинлүүрийн ордныхон маш их сониуч зантай харин Ихрийн ордныхон тэдний энэ зан чанарыг дэмждэг.

Энэ 2 ордны хүмүүс хоёулаа нийтэч бөгөөд хөгжилдөх, зугаацах дуртай. Жинлүүрийн ордныхон хэзээ ч Ихрийн ордны хүнийг уйтгарлаж, гуниглуулахгүй. 

Загасны орд болон Мэлхийн орд Мэлхийн ордныхон бол маш эмзэг. Энэ ордныхон нэг хайрласан хүнээ бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг харин Загасны ордныхон хайртай хүнээсээ ийм нандин чанарыг хүсдэг.

Хэрвээ энэ 2 ордны хүмүүс хоорондоо учирвал тэдний харилцаа маш бат бөх, нэг нэгнийгээ гэсэн сэтгэлтэй гайхалтай харилцааг бүтээнэ 

Хумхын орд болон Арслангийн орд Арслангийн ордныхонд байгалиас заяасан давамгайлагч зан чанар нь Хумхын ордныхоныг хүчирхэг болгож, ямар ч асуудал тохиолдсон даван туулахад нь тусална.Хумхын ордныхон болон Арслангийн ордныхон хамтдаа гайхалтай харилцааг бүтээж чадна.

Матрын орд болон Хилэнцын орд Энэ 2 ордны хосууд бол гайхалтай сайхан зохицсон хосууд юм тэд хамтдаа юу ч хийхэд бэлэн байдаг. Хилэнцын ордныхон үнэнч байдлыг үнэлдэг бол харин Матарын ордныхон энэ шалгуурт төгс нийцдэг. Тэд бие биенийхээ дутууг нөхөхөөс гадна,цуг байхдаа үнэхээр их аз жаргалтай байж чаддаг.

Охины орд болон Үхрийн орд Энэ 2 ордод төрсөн хүмүүс хоёулаа орон гэрийн тав тухтай байдлыг юу юунаас илүү чухалчилдаг. Тэд нэг нэгэндээ маш ихээр санаа тавьдаг. Энэ 2 ордныхон бол зүрх сэтгэлээрээ холбогдсон гайхалтай хосууд юм.

LEAVE A REPLY