Хонь энэ ордод төрсөн хүмүүс эрч хүчтэй, өөртөө итгэлтэй хүмүүс байдаг . Хонины ордныхон эрсдлээс айдаггүй тэд хэзээ ч эрсдэл гаргахад бэлэн байдаг, тэд байс маш зөрүүд бөгөөд бус хүмүүст хэзээ ч бууж өгөхийг хүсэхгүй. Энэ зан чанар нь хонины ордныхоны сул тал болдог.

Үхэр  Энэ ордныхон бол хичээл зүтгэлтэй хөдөлмөр ч хүмүүс хөдөлмөр ч зангийнхаа ачаар тэд амжилтанд хүрч чаддаг . Гэхдээ үхрийн ордныхоны эдгээр сул тал нь тэднийг хойш нь татаж байдаг. Тэр зан чанар нь юу вэ гэвэл тэд үнэхээр зөрүүд бас бүх л зүйлийг хэт өөрийнхөөрөө шийдэж бусдын үгийг үл ойшоодог нь амжилтанд хүрхэд саад болдог. Үхрийн ордныхон нэг л зөрүүдэлсэн бол хэн ч юу гээд ч нэмэргүй.

Ихэр Энэ ордныхон маш сэргэлэн бөгөөд ямар ч нөхцөлд байдлаас өөрийгөө авч гарч чадах хүмүүс. Тэд хуурамч дүр эсгэх үнэхээр дуртай сэргэлэн зан хэтэрч, ухаалаг нэгэн мэт харагдахын тулд хааяа хуурамч дүр эсгэдэг. Ихрийн ордныхоны нэг дутагдалтай зан нь үргэлж бусдын хэлсэн үгсийг хулгайлж, яг л өөрийн бодол сэтгэлгээнээс гарсан мэт итгэлтэй ярьдаг.

Мэлхий Энэ ордныхон маш дураараа,хэт өөрийнхөөрөө зан авиртай бөгөөд хийхийг хүссэн бүхнээ хийж байж санаа нь амардаг хэцүүхэн хүмүүс. Мэлхийн ордныхон бүхнийг өөрийн хяналтанд авах дуртай нэг үгээр дарангуйлагч зан чанартай гэж хэлж болно тэд бусад хүмүүстэй харьцахдаа эвээр харьцах, соёлтой байхыг мэддэггүй. Сэтгэлийн хөдлөл ихтэй тул, буруу зөвийг үл анзааран өөрийн бодлоор явж алдах нь бий.

Арслан Энэ ордныхон бусад хүмүүсээс үг сонсох дургүй Арслангийн ордныхон бол өөртөө итгэлтэй, зоригтой хүмүүс бөгөөд хэнээс ч эмээлгүй хүссэн бүхнээ хийдэг. Энэ ордныхон өөрсдийгөө хамгийн төгс, хүчирхэг хүмүүс гэж боддог тул, бусдын зөвөлгөөг сонсох үнэхээр дургүй. Ямар ч зүйлийг хийсэн бусад хүмүүсийн заавар зөвлөгөөг сонсдоггүй үргэлж өөрийнхөөрөө зүтгэдэг.

Охин Энэ ордныхон маш хариуцлагатай, биеэ даасан хүмүүс байдаг. Хонины ордныхон бүх зүйлийг өөрийн хүссэнээр хийдэг тул, ямар ч үед бусад хүмүүсээс тусламж авахыг хүсдэггүй.Мэдээж энэ зан чанар нь буруу зүйл биш боловч, энэ зан нь хамт олон, найз нөхөдтэй болоход нилээн бэрхшээл учруулдаг.

Жинлүүр Энэ ордныхон маш хөдөлмөрч, ухаалаг, тал бүрийн мэдлэг авъяастай хүмүүс байдаг. Жинлүүрийн ордныхон дуу цөөтэй, төлөв даруу хүмүүсбайдаг. Жинлүүрийн ордны хүмүүсийн хамгийн том сул тал бол бусдын шүүмж, хатуу үгийг даахдаа үнэхээр муу. Хэн нэгэний санаандгүй хэлсэн бусдын үгэнд гомдох, тэдгээр үгсэд чухал ач холбогдол өгдөг. Жинлүүрийн ордныхон сул талаа засахгүй бол цаашдын ажил, амжилтанд сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй билээ. 

Хилэнцын орд Энэ ордныхон түргэн ууртай, аливааг хүндээр тусгаж авдаг Хилэнцын ордныхон үнэхээр сэтгэл сайтай, халуун дулаан хүмүүс байдаг. Энэ ордныхоны хамгийн том сул тал бол түргэн ууртай бөгөөд түүнээсээ болж бодлогогүй алхам хийдэг. Бас жижигхэн асуудлыг ч том зүйл мэтээр санаж, өөрийгөө дэмий зовоодог байна.

Нум Энэ ордныхоны зожиг, ганцаараа байхыг илүүд үздэг олон найз нөхдөөс илүү ганц, хоёр л найзтай байхыг илүүд үздэг бөгөөд төсөөлөн бодох ур чадвар маш сайн. Энэ ордныхон хөдөлмөрч, бүтээлч сэтгэхүйтэй бөгөөд аливаад үргэлж бүтээлчээр ханддаг. Гэсэн ч зожиг байдлаасаа болж их ганцаарддаг бөгөөд энэ нь хайр сэтгэлийн хувьд ихээхэн бэрхшээлийг авчирдаг. 

Матрын орд Энэ ордныхон бол бол маш хүчирхэг хүмүүс.Тиймдээ ч ажил, амьдралд нь үргэлж амжилт бүтээлээр бүүрэн байж аз дагадаг.Тэдний сул тал бол тэд буулт хийдэггүй буулт хийх үнэхээр дургүй бас тэд нилээн хэнэггүй хүмүүс. Тоомжиргүй байдлаасаа болж, том гарзыг ч гаргаж мэднэ. Мөн өөрийн үзэл бодолдоо үнэнч бөгөөд ямарч зүйлд буулт хийх үнэн голоосоо дургүй. Тухайн зүйл нь өөрийнх нь буруу байсан ч, алдаагаа хүлээнэ зөвшөөрөн гэдэг бол тэдний хувьд бараг л боломжгүй зүйл.

Хумх Энэ ордныхон хэт өөрийнхөөрөө зантай Эрх чөлөө, хараат бус байдлыг хэт хүсэгч хүмүүс юм. Хумхын ордны хүнтэй дотносож, харилцаа үүсгэх нь тун төвөгтэй. Харин тэдний арга эвийг олж чадвал, дуулгавартай нэгэн болж, өөрчлөгддөг. 

Загас  Энэ ордны хүмүүсийн сул тал нь хэт зөөлхөн, гэнэн, зориггүй байдаг нь юм. Тэд бусдад туслах гэж хичээж, хүн бүхэнтэй сайхан харилцах боловч, гэнэн зангаасаа болж алдан, хууртаж мэднэ. Загасны ордныхон энэ зан чанараа засч, хүчирхэг нэгэн болж чадвал, тэдэнд хийж чадахгүй зүйл, хүрч чадахгүй амжилт гэж үгүй билээ.

LEAVE A REPLY