Зурхайн ордууд дундаас хамгийн хэл ам их гаргадаг, амархан ууралдаг ордууд

Зурхайн ордууд дундаас хамгийн хэл ам их гаргадаг, амархан ууралдаг ордууд

0
15

Хонины орд Энэ ордныхон сэтгэл хөдлөлөө нууж чаддаггүй. Хонины ордныхон галзуурмаар чанга орилж хашгирч, уур бухимдлаа гаргавал, үүнд гайхахад байх зүйлгүй. Гэсэн ч тэд амархан тайвширдаг тул гомдоосон хүнээсээ маш эелдгээр уучлалт гуйдаг.

Хилэнцын орд Энэ ордны хүмүүс маш түргэн уурлаж, тэр хэрээрэй биеэ хянах чадвараа алддаг хүмүүс. Хилэнцын ордныхон нэг уурлавал, тэр янзаараа хэсэгтээ байх бөгөөд энэ нь тэдний гаргах олон үйлдлээс харахад илт байдаг. Ялангуяа тэд худал хуурмаг зүйлийг мэдэх үедээ галзууртлаа уурладаг.

Хумхийн орд Энэ ордныхон бол эсэргүүцэгч эсвэл тэмцэгчийн аль алиных нь үүргийг гүйцэтгэж чаддаг орд юм. Хумхийн ордныхон сэтгэл ханамжгүй байдлаа ил тодоор илэрхийлж гаргадаг. Хааяа тэдний уурнаас болж, хэн нэгний сэтгэлд хурц мэсээр зүссэн юм шиг шарх үлддэг. Харин хумхын ордныхон юу ч болоогүй мэт бухимдлаа үргэлжлүүлж, дургүйцлээ илэрхийлсээр байдаг.

NO COMMENTS

LEAVE A REPLY